Арьсанд хүрэх үедээ тос болон хувирдаг энэхүү бальзам нь усны хамгаалалттай хүнд будалт, нарны тос болон нүх сүв дэх илүүдэл тослогийг маш үр дүнтэй арилгана. Арьсны төрөлхийн чийгийг алдагдуулахгүйгээр цэвэрлэдэг тул угаасны дараа арьс таталдаж хуурайшихгүй, харин ч торгомсог зөөлөн болдог. Ялангуяа "Давхар цэвэрлэгээ" (Double Cleansing) хийх эхний шатанд ашиглахад нэн тохиромжтой.
Гол найрлагууд:
- – Pear Extract (Лийрийн ханд): Арьсыг витаминаар баяжуулж, антиоксидант хамгаалалт тогтооно.
- – Seaberry Oil (Чацарганы тос): Арьсыг нөхөн төлжүүлж, уян хатан байдлыг нь хадгалах аминдэмээр баялаг.
- – 7 Peptide Mix: Saturday Skin брэндийн патентлагдсан найрлага бөгөөд арьсны нөхөн төлжилтийг дэмжиж, эрүүл байдлыг хадгална.
- – Moringa Seed Oil: Арьсны бохирдлыг өөртөө наалдуулан авч, гүн цэвэрлэх байгалийн гаралтай тос.
Хэрэглэх заавар:
- 1. Хуурай гар дээр бага хэмжээний бальзамыг авна.
- 2. Хуурай нүүрний арьсандаа зөөлөн иллэг хийж, нүүр будалтыг хайлтал үргэлжлүүлнэ.
- 3. Бага зэрэг бүлээн ус нэмж иллэг хийхэд бальзам нь сүүн шингэн хэлбэртэй болж хувирна.
- 4. Бүлээн усаар сайтар зайлж угаана. Үүний дараа Rise + Shine угаагчаар давхар цэвэрлэвэл илүү үр дүнтэй.
Хэмжээ: 100мл