Энэхүү кушн нь арьсанд маш нимгэн, хөнгөн сууж өгөх атлаа улайлт, нөсөө толбыг гайхалтай далдлах бүрхүүлтэй. Арьсны чийгийг өдрийн турш хадгалж, будаг хагарах болон бөөгнөрөхөөс сэргийлнэ. Найрлагадаа залуужуулах үйлчилгээтэй үүдэл эсийн тэжээлийн орчин агуулсан тул зөвхөн гоо сайхны будаг төдийгүй арьс арчилгааны нэг хэсэг болж, арьсыг гэрэлтсэн, толигор харагдуулна.
Гол найрлагууд:
- - CHA-Vitarate (Stem Cell Culture): Арьсны эсийг нөхөн төлжүүлж, будгийн доор арьсыг залуужуулах үйлчилгээ үзүүлнэ.
- - Jewel Powder (Үнэт эрдэнийн нунтаг): Арьсанд байгалийн эрүүл гялбаа өгч, гэрэл ойлгох замаар өө сэвийг бүдгэрүүлнэ.
- - Ceramide & Hyaluronic Acid: Арьсны хамгаалалтын давхаргыг бэхжүүлж, гүн чийгшлээр хангана.
- - Adenosine: Үрчлээний эсрэг батлагдсан идэвхт бодис.
Хэрэглэх заавар:
- Арьс арчилгааны (эсвэл DD кремний) дараа хэрэглэнэ.
- Зориулалтын порлоноор кушн дээр зөөлөн дарж зохих хэмжээгээр авч, нүүрний арьсан дээр зөөлөн товших маягаар (tapping) жигд тарааж түрхэнэ.
- Илүү их бүрхүүл шаардлагатай хэсэгтээ давтан товшиж түрхэж болно.
Хэмжээ: 14гр+14гр