Нүх сүвийг бөглөж буй бохирдлыг арьсны гадаргуу дээр гаргаж ирэх замаар нүхжилтийг агшааж, арьсыг толигор болгох үйлчилгээтэй. Арьсыг үрж, шахсанаар үүсдэг сорвижилт болон нүхжилт томрохоос бүрэн сэргийлнэ. Ялангуяа хамар, эрүү хэсгийн хатуу батгыг цэвэрлэхэд хамгийн үр дүнтэй бөгөөд арьсны рН түвшинг алдагдуулахгүйгээр зөвхөн илүүдэл тослог дээр төвлөрч ажилладаг.
Гол найрлагууд:
- – Sebum Softening Complex: Хатуурсан тослогийг шингэрүүлж, нүх сүвнээс салгах үйлчилгээтэй идэвхт бодисуудын нэгдэл.
- – Witch Hazel Water: Арьсыг тайвшруулж, цэвэрлэсний дараа нүхжилтийг агшаах байгалийн гаралтай ханд.
- – Peppermint Oil: Арьсанд сэрүү татуулсан мэдрэмж төрүүлж, үрэвслийн эсрэг болон ариутгах үйлчилгээ үзүүлнэ.
- – Salvia Officinalis (Sage) Leaf Extract: Арьсны бүтцийг сайжруулж, тослогжилтыг тэнцвэржүүлэхэд тусална.
Хэрэглэх заавар:
- 1. Нүүрээ цэвэрлэж, бүлээн усаар уурагжуулж нүх сүвээ нээвэл илүү үр дүнтэй.
- 2. Хөвөнд уусмалаас хангалттай хэмжээгээр шингээж, хар батгатай хэсэгт (хамар, эрүү) 10-15 минут тавина.
- 3. Хөвөнг авсны дараа ил гарч ирсэн бохирдлыг Deep Clean Master эсвэл зориулалтын багажаар зөөлөн арчиж авна.
- 4. Дараа нь бүлээн усаар зайлж угаагаад, нүхжилт агшаах тонер эсвэл хүйтэн маск хэрэглэнэ.
Хэмжээ: 150мл