Энэхүү шампунь нь Солонгосын CHA Stem Cell үүдэл эсийн патенталсан найрлагыг агуулсан тул үсний уутанцарт тэжээл өгч, хуйхны цусан хангамжийг сайжруулна. Үс уналтын эсрэг идэвхт бодисууд нь үсний үндсийг бэхжүүлж, шинээр үс ургах таатай орчныг бүрдүүлнэ. Хуйхны pH тэнцвэрийг хадгалж, үсний ширхэг бүрийг зузаан, бат бөх болгох үйлчилгээтэй.
Гол найрлагууд:
- Human Cord Blood Cell Conditioned Media (Үүдэл эсийн тэжээлийн орчин): Хуйхны эсийг нөхөн төлжүүлж, үсний уутанцарт эрчимтэй тэжээл өгнө.
- Salicylic Acid: Хуйхны үхжсэн арьсыг гуужуулж, нүх сүвийг цэвэрлэн, бохирдлоос үүдэлтэй үс уналтыг зогсооно.
- Panthenol (Pro-vitamin B5): Үсний чийгийг хадгалж, гэмтсэн үсийг нөхөн сэргээж, гялалзсан зөөлөн болгоно.
- Niacinamide: Хуйхны цусны эргэлтийг идэвхжүүлж, үсний үндсийг хүчилтөрөгчөөр хангана.
Хэрэглэх заавар:
- Үс болон хуйхыг бүлээн усаар сайтар норгоно.
- Зохих хэмжээний шампунийг алган дээрээ авч хөөсрүүлэн, хуйхандаа зөөлөн иллэг хийнэ.
- Идэвхт бодисуудыг шингээхийн тулд 2-3 минут хүлээсний дараа бүлээн усаар сайтар зайлна.
- Үр дүнг нэмэгдүүлэхийн тулд тус цувралын хуйхны серум эсвэл тритменттэй хамт хэрэглэх нь тохиромжтой.
Хэмжээ: 500гр